Хэдэн зуун м сунаж тогтсон энэхүү өвөрмөц уул нурууд нь Аризонад байдаг бөгөөд уулын гарал үүслийн талаар эрдэмтэд эртнээс маргасаар ирсэн боловч ихэнхи нь 25 сая жилийн тэртээд галт уулын дэлбэрэлтээс үүссэн гэж үздэг. Нуруудын олныг гайхашруулдаг онцлох зүйл нь “Lost Dutchman’s Gold Mine” хэмээн нэрийдсэн алтны уурхай ба эл уурхайг 1800-гаад оны үед Германы цагаач Жэйкоб Уолц олж нээсэн гэж үздэг.





