Хэдэн зуун м сунаж тогтсон энэхүү өвөрмөц уул нурууд нь Аризонад байдаг бөгөөд уулын гарал үүслийн талаар эрдэмтэд эртнээс маргасаар ирсэн боловч ихэнхи нь 25 сая жилийн тэртээд галт уулын дэлбэрэлтээс үүссэн гэж үздэг. Нуруудын олныг гайхашруулдаг онцлох зүйл нь “Lost Dutchman’s Gold Mine” хэмээн нэрийдсэн алтны уурхай ба эл уурхайг 1800-гаад оны үед Германы цагаач Жэйкоб Уолц олж нээсэн гэж үздэг.
Эрдэс баялгийн уурхай болсон энэхүү уурхайг уулын хаа нэгтээ байдаг гэлцдэг ч маш олон удаагийн экспедицийн судалгаа шинжилгээний дүнд уурхайн ямар ч ул мөрийг олоогүй юм. Жэйкоб уурхайн байршлыг үхэн үхэтлээ нуусан гэдэг ба нутгийн иргэдийн хэлснээр энэ уулыг сүнстэй гэлцдэг байна. Эдгээр сүнс нь тэрхүү уурхайг эрж хайсаар эндээ хоргодсон байх магадлалтай ажээ. Өөр нэгэн домог яриагаар уулын эрдэнэсийг Туар Тамс гэж нэрлэдэг одойчууд хамгаалж байдаг ба тэд уулын доорх агуйд нутагладаг гэлцдэг байна. Энэ мэт олон таамаглалыг одоог хүртэл нотолж, уулын нууцыг тайлсан нь үгүй ажээ.
Огторгуй дахь “Бермудын гурвалжин”
Ийн нэрлэдэг огторгуйн хачирхалтай соронзон орон дэлхийг хүрээлэн оршдог байна. Ван Аллений цацрагийн бүслүүр хэмээн нэрлэдэг энэхүү үзэгдэл дэлхийн гадаргаас 1000 км - 60.000 км орчимд орших ба хэлбэр хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг байна. Огторгуйн энэхүү соронзон орны нөлөөлөл Атлантын далайн өмнөд хэсгийн орчимд түлхүү мэдрэгдэх ба энэ орчимд сансрын хиймэл дагуул, хөлөг онгоцны програмчлал ажиллагаагүй болдог гэнэ.
Бодит жишээ нь “The Hubble Telescope” энэхүү соронзон орныг дайран ажиглалт хийж байхдаа өдөрт 5 удаа шалтгаангүйгээр ажиллахгүй болж байжээ. Эрдэмтэд үүний учрыг хараахан олж тогтоогоогүй бөгөөд яагаад ийм зүйл болоод байгааг ч тайлбарлаж мэдэхгүй байгаа юм. Зарим нь үүнийг харь гарагийнхантай холбон үздэг ажээ.

Анжикүни нуур / Канад
Одоо ч нууцыг нь олж тайлаагүй байгаа энэ газарт 1930-аад оны үед Инүэт хэмээх жижигхэн тосгон байдаг байжээ. Энд 30 - 2000 хүн ам оршин суудаг байсан бөгөөд тэд нэг л өдөр ор сураггүй алга болцгоожээ. Энэ явдлыг анчин Жоэ Лабель гэрчилсэн ба тэрээр тосгоныхныг сайн мэддэг нэгэн байжээ. Лабель цагдаагийнханд хандаж эрлийн ажлыг эхлүүлсэн боловч тосгоны ганц ч хүнийг олоогүй юм. Оронд нь хүний эсвэл амьтны ухсан эсэх нь тодорхой бус ганц булш болон өлсгөлөнд нэрвэгдэж үхсэн хэдэн нохойг олсон байна. Зарим домогт өгүүлснээр нутгийнхныг алга болоход тэнгэрт хурц гэрэл анивалзаад өнгөрсөн гэгддэг ба харь гарагийнхантай холбон тайлбарлах нь элбэг ажээ.

Луугийн гурвалжин / Япон
“Ад зэтгэрийн тэнгис” ч гэж нэрлэдэг энэ газар нь Токиогоос өмнө зүгт 100 км орчимд байдаг байна. Японы газрын зурагт тэмдэглэснээр энэ газрыг аюултай бүс хэмээн тодотгон сэрэмжлүүлсэн байдаг ба энхийн цагт буюу 1952 - 1954 онд энд Японы цэргийн таван ч хөлөг ор сураггүй алга болж 700 гаруй хүний сураг тасарчээ. Засгийн газраас эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлахын зэрэгцээ энэ газрыг судлуулахаар 100 эрдэмтдээс бүрдсэн багийг илгээсэн ч мөн л сураггүй алга болжээ. Үүнээс хойш энэ газрыг эргэлт буцалтгүйгээр аюултай бүсэд тооцох болсон байна.
Зарим эх сурвалжид өгүүлснээр цэргийн гээд байгаа хөлөг онгоцууд нь загас агнуурын завь байсан ба тухайн үед маш олон загас агнуурын завь сураггүй алга болдог байсан гэнэ. Түүнчлэн нэг хөлөг онгоц нь Луугийн гурвалжингаас 300 км зайд орших далайн гүний галт уулыг судлах гэж яваад дэлбэрэлтэд өртөж 1952 онд живсэн гэж ч үздэг юм байна.

Шерманы эдлэн / АНУ
1.9 км2 газар нутгийг хамран орших энэхүү газарт харь гарагийнхантай холбоотой олон жигтэй үзэгдэл болдог гэнэ. Үүнийг 50 гаруй жилийн турш хийсэн ажиглалт судалгааны дүнд баталсан бөгөөд энд мутацид орсон амьтад олноор үзэгддэг, харь гарагийн нисдэг таваг эргэлддэг, шар нүдтэй үлэмж биетэй амьтад үе үе гарч ирдэг төдийгүй бууны суманд үхдэггүй, үл үзэгдэх биетүүд соронзон орон үүсгэдэг гээд 100 гаруй үйл явдлын нотолгоог эндээс олжээ. Энэ тухай сэтгүүлч, зохиолч Жорж Нэп ба Колм Кэлехэр нар олж мэдсэн байна.
Ер нь 1950-аад оноос хойш энд ийм хачин жигтэй үйл явдлууд
үзэгддэг байсан гэлцдэг ч 1994 оноос хойш бүр ч илүү гарах болжээ. Учир
нь энэ үеэр Терри ба Гвень Шерман нар эдлэнг худалдаж авсан байсан ба
эдлэндээ нүүж ирсэн эхний өдрөө тэд том биетэй чоно бэлчээрийн талбайд
байхыг олж харжээ. Чоныг буудсан боловч сум ямар ч нөлөөгүй байсан ба
мөрөөр нь мөшгих гэсэн ч ямар ч ул мөр олдоогүй байна. Эдлэнг 1996 онд
Роберт Бигелөү худалдаж авсан ба тэрээр харь гарагийн мэт хачин жигтэй
үзэгд
эл өрнөдөг эл газрыг судалж байгаа ажээ.
1.9 км2 газар нутгийг хамран орших энэхүү газарт харь гарагийнхантай холбоотой олон жигтэй үзэгдэл болдог гэнэ. Үүнийг 50 гаруй жилийн турш хийсэн ажиглалт судалгааны дүнд баталсан бөгөөд энд мутацид орсон амьтад олноор үзэгддэг, харь гарагийн нисдэг таваг эргэлддэг, шар нүдтэй үлэмж биетэй амьтад үе үе гарч ирдэг төдийгүй бууны суманд үхдэггүй, үл үзэгдэх биетүүд соронзон орон үүсгэдэг гээд 100 гаруй үйл явдлын нотолгоог эндээс олжээ. Энэ тухай сэтгүүлч, зохиолч Жорж Нэп ба Колм Кэлехэр нар олж мэдсэн байна.
эл өрнөдөг эл газрыг судалж байгаа ажээ.
Мичиганы гурвалжин / АНУ
Газарзүйн байрлалын бас нэгэн хачирхалтай бүс болох энэ газар Мичиган нуурын орчимд бий. Нуурын голд байдаг гэж үздэг эл газарт агаарын болон тэнгисийн ямар ч хөлөг онгоц ор сураггүй алга болдог гэжээ. Эхний тохиолдол 1937 онд бүртгэгдсэн ба энэ нь ахмад Жорж Донераар ахлуулсан ачаа тээврийн хөлөг онгоц байсан бол удаах нь 1950 онд “Flight 2501” нислэг, харин сүүлийнх нь 1998 онд болжээ. Энэхүү тохиолдлын үеэр ОХУ-ын нисгэгч сураггүй алга болсон ба агаарын үзүүлэх шоуны үеэр ийнхүү алга болжээ. Эдгээр тохиолдлоос үлдсэн ямар ч ул мөр, онгоцны сэг зэм, багийнхны цогцсыг хэд хэдэн удаагийн хайлтаар огт олоогүй байгаа юм.

“The Point Pleasant” гүүр / АНУ
Хуучнаар “The Silver Bridge” гэж нэрлэдэг байсан энэ гүүр “The Point Pleasant” болон “Kanauga” хотуудыг холбодог байжээ. 1960-аад оноос эл гүүрийн орчим элдэв жигтэй явдлууд үзэгдэх болж улмаар 1967 онд гүүр нурснаар 46 хүн амь насаа алдсан харамсалтай явдал гарчээ. Эл явдал юуны учир гарах болсныг тайлаагүй ба үүнийг “Mothman” хэмээн нэрлэдэг хүн эрвээхийтэй холбон тайлбарлах болсон байна. Ослоос 13 сарын дараа гүүр орчимд улаан нүдэлсэн, хүн шиг тэгсэн атлаа 2.1 м урт далавчтай амьтан үе үе үзэгдээд өнгөрөх болжээ. Хотынхны бараг дийлэнх нь эл хачирхалтай явдалтай нүүр тулсан байдаг боловч чухам юу байсныг одоо хэр тайлаагүй билээ. Хожмоо харь гарагийн хүн байсан гэж итгэдэг байна.

Сэнь Луизын хөндий / АНУ
Энэ бол Колорадогийн өмнөд хэсэгт орших өндөрлөг уулсын хөндий бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байгаа тайлагдаагүй “нууцлаг” газруудын нэг юм. Эндэхийн фермерүүд шөнөдөө хурц тод гэрлийн гялбааг харахын сацуу шөнийн энэ л цагт эрүүл байсан амьтад мутацид орж ямархуу хачин төрхтэй болохыг үздэг гэнэ. Харь гарагийн нисдэг биетийг хамгийн олон харсан хүн бол нутгийн иргэн Жюүди Мэсолинь бөгөөд тэрээр 2000 оны байдлаар дор хаяж 50 харь гарагийн нисдэг тавгийг ганцаараа болон орон нутгийн бусад иргэдийн хамт харж байжээ.

Бэнинтоны гурвалжин / АНУ
Энэ газар нь дэлгэцийн бүтээл болон ном зохиолд олонтаа гардаг хамгийн нууцлаг төдийгүй айдас дагуулсан газар юм. Учир нь 1920 - 1950 оны байдлаар энэ газар орчимд одоогоор мэдэгдээд байгаа 5 хүн алга болж байсан юм. Тэдний нэгийнх нь цогцсыг олсон ч цогцос нь байж боломгүй сонин төрхийг олсноос гадна үхэлд хүргэсэн ямар ч шалтгаан олж тогтоогоогүй ажээ. Үүнээс гадна 1945 онд анчин Миди Риверс анх ор сураггүй болсон бол 1946 онд оюутан охин Пола Уэлдень, 1949 онд ахмад дайчин Жэймс Тэдфорд, 1950 онд Пол Жэпсон ба Фрэйда Лангир нар ор сураггүй болжээ.
Эдгээр тохиолдлуудад хүмүүс маш олон таамаглал дэвшүүлсэн байдгаас сонирхуулбал, эндэхийн ойд хар гарагийн мэт хачин жигтэй амьтад орогнодог болохыг, зарим нь цуврал алуурчин байгаа зэргээр ярьдаг ч хамгийн боломжит нь Бэнинтоны гурвалжин гэх эл газраас холхон байх нь зүйтэй юм гэжээ.

“The Bridgewater Triangle” / АНУ
“... гурвалжин” гэгдсэн байгалийн хачин жигтэй тогтоц бүхий газруудаас холхон явахад илүүдэхгүй бөгөөд ийм газруудаас хамгийн ойлгомжгүй нь энэ газар ажээ. Анхлан энэ газрын тухай байгаль дэлхийн тайлагдашгүй нууцуудыг судлаач Лорень Көүлмэнь тодорхой мэдээллийг өгсөн ба ямар газрууд энэ гурвалжинд ордог тухай ном хүртэл гаргажээ. Эндээс хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хачин жигтэй мутант амьтдыг харахын сацуу 1970-аад оноос үзэгдэх болсон харь гарагийн нисдэг тавгуудыг харж болно гэнэ. Ялангуяа “нууцлаг” тас хар өнгийн нисдэг тэрэг үүгээр үе үе эргэлддэг байжээ. Харь гарагийнхан зүгээр ч нэг үзэгдэхгүй бүр газарддаг байсныг нутгийнхан баталдаг байна.

0 comments: