Дэлхийн уран барилга, архитектурын хөгжлийн
түүчээ болсон олон гайхалтай барилга байгууламжуудаас хамгийн их өртгөөр
боссон “Шилдэг - 10” барилгын тухай мэдээллийг хүргэж байна.
Сонирхуулахад, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний бөгөөд хамгийн анхны оромжийг одоогоос 500.000 жилийн тэртээ “Homo Erectus”-чууд байгуулж байсан түүхтэй юм.
Сонирхуулахад, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний бөгөөд хамгийн анхны оромжийг одоогоос 500.000 жилийн тэртээ “Homo Erectus”-чууд байгуулж байсан түүхтэй юм.
10. “Antilla” / Энэтхэг
- Өндөр: 173 м
- Давхар: 27
- Баригдсан он: 2010
- Баригдсан өртөг: $2.53 тэрбум
Энэ
бол Энэтхэгийн бизнесмэн Мүкеш Амбанигийн амьдардаг тансаг харш бөгөөд
дэлхий дээрх хамгийн үнэтэй гэрээр нэрлэгддэг байна. Мумбай хотод
сүндэрлэдэг энэхүү харшид Амбанигийн гэр бүлд хүчин зүтгэдэг 600 гаруй
ажилтан, албан хаагчид амьдардаг гэнэ. Барилгын архитектур шийдэл,
дизайныг АНУ-ын “Perkins + Will” компанийхан гаргаж, барилгын ажлыг
Австралийн “Leighton Holdings” гүйцэтгэжээ. Сонирхуулахад, Антилла нь
Атлантын далайд байсан нууцлаг нэгэн арлын нэр юм.
9. “The City of Dreams” / Хятад
- Өндөр: 164 м
- Давхар: 37
- Баригдсан он: 2009
- Баригдсан өртөг: $2.75 тэрбум
“CoD”
нэрээрээ дэлхийд танигдсан энэхүү барилга нь Хятаддаа томоохонд
тооцогдох казиногийн нэг бөгөөд 200 гаруй дэлгүүр, 20 гаруй ресторантай
гэнэ. Барилгын гурван давхар нь бүхэлдээ казиногийн зориулалтаар
ашиглагддаг ба тоглоомын зориулалттай 1500 автомат машин, тоглоомын 550
ширээтэй ажээ. Энэ нь “The Melco Crown Entertainment” компаний өмч
бөгөөд Хятадын Макаод байдаг юм байна.
8. “The Venetian Macau” / Хятад
- Өндөр: 225 м
- Давхар: 39
- Баригдсан он: 2005
- Баригдсан өртөг: $2.97 тэрбум
Энэ
бол АНУ-ын “Las Vegas Sands Corp.” компаний Хятад дахь салбар нь бөгөөд
зочид буудал, казиногийн зориулалттай байгууламж юм. Барилгын ажил
болон архитектур шийдлийг дэлхийн 20 гаруй оронд үйл ажиллагаагаа
явуулдаг “Aedas” ба АНУ-ын “HKS, Inc.” компани хамтран гүйцэтгэсэн юм
байна. “The Venetian Macao” нь 980.000 м2 талбайнхаа хэмжээгээр дэлхийн
хамгийн том №7 дахь байгууламж бөгөөд Азидаа төдийгүй дэлхийд алдартай
зочид буудал, казино юм.
7. “Wynn Resort” / АНУ
- Өндөр: 187 м
- Давхар: 45
- Баригдсан он: 2005
- Баригдсан өртөг: $3.26 тэрбум
“The
Wynn Las Vegas” ч гэж нэрлэдэг тансаг зэрэглэлийн энэхүү зочид буудал,
казино нь “The Wynn Resorts Limited” корпорацийн өмч бөгөөд Америкийн
бизнесмэн Стив Винний нэрээр ийнхүү “The Wynn Resorts” хэмээн нэрийджээ.
Энэ нь Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг “Forbes Travel Guide
Five-Star Award” өргөмжлөлийг хүртсэн нэр хүндтэй газар бөгөөд энэхүү
цогцолборт байрлах зочид буудал, ресторан, спа зэрэг үйлчилгээний
газрууд нь бүгд “Таван одтой” гэдгээрээ онцлогтой юм.
6. “One World Trade Center” / АНУ
- Өндөр: 541 м
- Давхар: 104
- Баригдсан он: 2012
- Баригдсан өртөг: $3.80 тэрбум
Нью
Йоркийн хамгийн өндөр цамхагаар тодорсон “1 WTC” нь 2011.09.11-ний
террорист халдлагын улмаас нурсан “World Trade Center”-ийн буурин дээр
дахин сүндэрлэж байгаа оффисын зориулалттай барилга юм. Архитектур
шийдлийг “Skidmore, Owings & Merrill” компани гүйцэтгэсэн бөгөөд
байгаль орчинд ээлтэй технологийг шингээснээрээ онцлогтой болжээ.
Тухайлбал, барилгын цонхыг ультра тунгалаг шилээр шийдэж өгсөн нь
байгалийн гэрлийг сайн нэвтрүүлэхийн зэрэгцээ нартай, цэлмэг өдөр эрчим
хүчийг хэмнэх боломжтой юм. Түүнчлэн усан болон салхины эрчим хүчийг
ашиглах боломжтой ба байгалийн хий зарцуулалтыг хязгаарлаж уурын
цахилгааныг шийдэж өгч байгаа юм байна.
5. “The Shard” / Англи
- Өндөр: 306 м
- Давхар: 87
- Баригдсан он: 2012
- Баригдсан өртөг: $3.9 тэрбум
2013
онд нээлтээ хийсэн энэхүү цамхагийг Италийн алдартай архитектор Ренцо
Пяно загварчилсан бөгөөд тэрээр “Time” сэтгүүлээс онцолсон дэлхийн
хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэг юм. “The Shard” нь зочид буудал,
ресторан, оффис, орон сууц ба дэлгүүр зэрэг үйлчилгээний газруудыг
багтаасан ба Катарын засгийн газар болон Их Британий “The Sellar
Property Group”-ийн хамтын өмч ажээ. Сонирхуулахад, “The Shard”
цамхагийг барихад 11.000 шилэн хавтан орсон гэнэ.
4. “The Cosmopolitan” / АНУ
- Өндөр: 184 м
- Давхар: 52
- Баригдсан он: 2010
- Баригдсан өртөг: $4.16 тэрбум
Аялал
жуулчлалын дэлхийд тэргүүлэх “Gogobot” компаниас “The Cosmopolitan of
Las Vegas”-ыг 2013 оны хамгийн шилдэг зочид буудлаар нэрлэжээ. Зочид
буудал, казиногийн зориулалтаар баригдсан “The Cosmopolitan of Las
Vegas” нь зочин хүлээж авах 2995 өрөөтэй бол казиногийн зориулалт бүхий
9300 м2 бүхий талбайтай юм. Экстерьер ба интерьер шийдлийг
“Arquitectonica”, “Prophet”, “The Rockwell Group” зэрэг барилгын олон
улсад нэр хүндтэй байгууллагууд хамтран гүйцэтгэсэн ажээ. Дэлхийд
алдартай энэхүү цогцолборт олны танил чадварлаг тогоочдын цөөнгүй
ресторан үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Абу
Даби хотод байдаг “The Emirates Palace”-ийн загварыг тансаг зэрэглэлийн
зочид буудлын дизайн шийдлээр мэргэшсэн Английн архитектор Жон Эллиот
(1936 - 2010) загварчилжээ. Долоон одтой энэхүү зочид буудал нь ердөө 6
давхар боловч 72.6 м өндөр сүндэрлэжээ. Дэлхийн №2 дахь хамгийн өндөр
үнээр баригдсан зочид буудлаар нэрлэгддэг “The Emirates Palace”-ийн
ихэнхи тавилга нь алт ба гантиг чулуун байдаг бөгөөд 400 орчим өрөөтэй,
2500 машины зогсоолтой гэнэ.
2. “Resorts World Sentosa” / Сингапур
- Өндөр: 50 м
- Давхар: 10
- Баригдсан он: 2010
- Баригдсан өртөг: $5.38 тэрбум
Сентоза
арал дээр баригдсан Сингапурын дэлхийд алдартай “Resorts World Sentosa”
цогцолборт ирснээр “Universal Studios”-ийн цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн
хамгийн том “Marine Life Park” аквариум болон казиногоор үйлчлүүлэх нь
түгээмэл юм. Цогцолбор нь зургаан зочид буудалтай ба энэ нь нийт 1800
өрөөтэй бөгөөд дэлхийд алдартай брэнд дэлгүүрүүд, олон үндэстний зоогийн
газар, гоо сайхны салон зэрэг бүхий л үйлчилгээг төвлөрүүлжээ. 49
гектар талбайг хамран орших энэхүү резортод 10.000 гаруй хүн ажилладаг
юм байна.
1. “Marina Bay Sands” / Сингапур
- Өндөр: 194 м
- Давхар: 57
- Баригдсан он: 2010
- Баригдсан өртөг: $6 тэрбум
“Marina
Bay Sands” нь одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр баригдсан дэлхийн
№1 цогцолбор юм. Энэхүү байгууламжид үзэсгэлэнгийн танхим, казино,
музей, томоохон театрууд, нэр хүндтэй тогооч нарын ресторанууд, мөсөн
гулгуурын талбай болон инфинити усан сан болон 2561 өрөөтэй зочид буудал
зэрэг дэлхийд гайхагдсан гайхалтай газрууд цөм бүрджээ. Архитектур
шийдлийг Израйл гаралтай Канадын архитектор Моше Сэфди гаргасан ба
хөзөрнөөс санаа авч ийнхүү загварчилсан гэдэг.
0 comments: